goodday

Итгэл ба аюулгүй байдал

Залиланг яаж зогсоодгоо энд бичлээ.

Шилжүүлэг л хамгийн хатуу цэг

Кампанит ажил нээхэд амархан. Мөнгө авахад шалгалт бий. Шилжүүлэг зөвхөн зохион байгуулагчийн иргэний үнэмлэх дээрх нэртэй банкны данс руу. Шилжүүлэг бүрийг хүн шалгана. Эмнэлэг, оршуулга: баталгаажсаны дараа хэдийд ч татаж болно, 1–2 ажлын өдөр. Бусад: хаасны дараа 3 ажлын өдөр хүлээнэ.

Ангилал бүрт бичиг баримт

Эмнэлэг: онош, нэхэмжлэх. Оршуулга: гэрчилгээ. Гамшиг: акт. Боловсрол: элсэлтийн бичиг. Тамирчин: үнэмлэх, холбооны бичиг, дасгалжуулагчийн утас. Бичиг баримтыг зөвхөн админ харна.

Мэдээлэх товч хуудас бүр дээр

Хоёр мэдээлэл ирвэл шилжүүлэг автоматаар зогсоно. Мэдээлэгч бүртгэл хэрэггүй.

Нээлттэй дэмжигчийн самбар

Хэн хэдийг өгснийг бүгд харна. Хуурамч кампанит ажил хоосон харагддаг.

Үр дүнгийн тайлан заавал

Кампанит ажил үр дүнгийн шинэчлэлгүйгээр хаагддаггүй. Тамирчид тэмцээнээс хойш 14 хоногт тайлагнана.

Буцаалт

Хандив буцаагдахгүй. Гэхдээ шилжүүлэхээс өмнө залилан тогтоогдвол бүх дэмжигчид QPay-ээр буцаана. Шилжүүлсний дараа буцаах боломжгүй, үүнийг дэмжих товч дээр бичсэн.

Хууль

Платформ бол зуучлагч. Зохион байгуулагч мэдээллийн үнэн зөвийг хариуцна. Цагдаагийн хүсэлтээр мэдээлэл өгнө. Бичиг баримтыг 3 жил хадгална.

Сэжигтэй зүйл харвал кампанит ажлын хуудасны доод хэсгээс мэдээлнэ үү, эсвэл холбоо барина уу.