Нууцлалын бодлого
Хувилбар 0.1 · 2026-09-23
Юу цуглуулдаг
- Зохион байгуулагч: утас, нэр, байршил, иргэний үнэмлэхний зураг, нотлох бичиг баримт, банкны дансны мэдээлэл (шилжүүлгийн үед), IP хаяг.
- Тамирчин: дээрхээс гадна дасгалжуулагчийн нэр, утас, спортын мэдээлэл, дуудлагын тэмдэглэл.
- Дэмжигч: сайн дураар өгсөн нэр, мессеж, хандивын дүн, QPay гүйлгээний дугаар, IP хаяг. Банкны мэдээлэл бидэнд ирэхгүй, QPay дээр үлдэнэ.
Юунд хэрэглэдэг
- Кампанит ажил нийтлэх, хандив бүртгэх, шилжүүлэг хийх.
- Залилан илрүүлэх, шалгах.
- Хуулийн шаардлага биелүүлэх.
Хэнд өгдөг
- QPay: гүйлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл.
- Vercel, Neon: сервер, өгөгдлийн сан, файл хадгалалт.
- Цагдаа, шүүх: хуулийн хүсэлтээр.
- Өөр хэнд ч зардаггүй, өгдөггүй.
Нээлттэй мэдээлэл
Кампанит ажлын гарчиг, түүх, зураг, зохион байгуулагчийн нэр, байршил, дэмжигчийн нэр (нууцлаагүй бол), дүн, мессеж нээлттэй. Тамирчны профайл нээлттэй. Бичиг баримт, утас, үнэмлэх хэзээ ч нээлттэй биш.
Хэр удаан хадгалдаг
Иргэний үнэмлэх, бичиг баримт: сүүлийн шилжүүлгээс хойш 3 жил. Хандивын түүх: санхүүгийн бүртгэлийн хуулийн хугацаагаар. Кампанит ажлын хуудас: хаагдсаны дараа ч үр дүнгийн тайлантайгаа хадгалагдана.
Таны эрх
Өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлт гаргаж болно. Хуулиар хадгалах шаардлагатай мэдээллийг устгахгүй. Хүсэлт: support@goodday.mn.
Cookie
Зөвхөн сайт ажиллахад шаардлагатай cookie. Гуравдагч этгээдийн зар сурталчилгааны cookie байхгүй.